ЭМЯ-ны өнөөдрийн /2020.11.25/ 11:00 цагийн хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ыг төлөөлж хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага халдвар авсан иргэний нэгдүгээр болон дам хавьтлыг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Халдвартай иргэнтэй хавьталд орсон иргэн онцгой дэг сахих шаардлагатай байна. Энэ хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол өвчин нутагших аюултай. Нэгдүгээр хавьтал, дам хавьтлыг олж тогтоох нь цаг шаардсан, хүн хүч шаардсан ажил. Халдвар авсан хүмүүс нэгдүгээр хавьтал болсон хүнээ хэлдэггүй, маршрутаа хэлдэггүй, санадаггүй, нуух тохиолдол байна. Санамсаргүй байдлаас болоод халдварт өвчин тараах нь хуультай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Энэ заалтаар бол торгохоос эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Иймд нэгдүгээр болон хоёрдугаар хавьталд орсон бол заавал шинжилгээ өгөөрэй. Цаашид халдварт өвчин түгээх асуудал үүсгэвэл ялтай гэдгийг санаарай. Шинжилгээнд ороогүйгээс болж улс орны эдийн засаг, ойрын болон гэр бүлийн хүмүүсээ сүйрүүлэх эрсдэлтэй байна. Дараа нь хуулийн хариуцлага хүлээх эрсдэлтэй. УОК хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш цагдаагийн байгууллага одоогоор 740 гаруй гомдол, мэдээлэл шалгаж, 39 иргэнийг 7-30 хоног баривчлах, 590 гаруй иргэнийг 290 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваад байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 20 )
Туссанаас мэдээгүй явж байвал яах уу
Цагдаагийн хурандаа Ж. Амгалан Санамсаргүй байдлаас болоод халдварт өвчин тараах нь хуультай гэж хэлсэн нь үнэн үү? Хэрэв үнэн бол өөрөө мэдэлгүй явж байгаад бусдад халаасан бүх хүнийг хурандаа Амгалан яллуулна гэж заналхийлж байгаа гэсэн үг үү? Ийм байж болох уу? Монголын цагдаагийн байгууллагад юу болж байна вэ? Яах гэж байгаа нь энэ вэ?
Энэ эргүү хурандаа шүү юм юу гээд хуцаад бнааааа. Торгоно шийтгэнэ хорино гэнэүү? Ард түмэн айдастай байхад дэмийрээд байгаарай хүүрэээээээ
Ehleed ter gudamjind tsagdaa ruu nulmaad baisan avgaidaa hariutslag huleelgeedeh
Наад эрүүгийн хариуцлагаа хүчин хийсэн цагдаагаасаа эхэл.Чамд иргэдийн өмнөөс хариуцлага ярих нүүр,ам байна уу?
Naad haltar maskaa aytaihan zuucheed hutsaach hargis zagdaagiin hurandaa bn daa
Хүүхдийн төрсөн өдрийн тэмдэглэж олон хүнд өвчин тараасан хүмүүсийг торгох хэрэгтэй
Zuv!!
Дарга нарт ч бас Хариуцлага тооцох уу наад Дарга нараас чинь Хууль зөрчсөн Үйлдэл их гарна ш дээ Дарга нарт Харицлага хүлээлгэсэн Ард иргэд дээ Мэдээлж баймаар тэгвэл наад Мэдэгдэл мэдээлэл чинь Үнэн шударга болно шүү дээ
Тэр Энхсаран сувиллын хариуцлаггүй эздэд наад ялаа өгөөч. Тэр Ууганбаяр гээд нэг дуракт зөндөө л хэлээд бхад тоохгүй байсан гээ биздээ бас. АНУ-с ирсэн хэсэг залуус энд чинь болохгүй бнаа гээл хэлээл бсан гэсэн шүү дэ.\n
Ойрын хавьтагчдаа хэлэхгүй нууна гэдэг бол санаатай тарааж байгаа гэсэнтэй агхар нэг үйлдэл мөн
17 настай охидуудыг хүчирхийлсэн цагдаа яахуу
Энэ амгалан гэж хүний хууль мэддэг гэж юу баых вэ хөөрхий...дотоодын цэрэг байсан нөхөр мах оллохгүй бол лунд чөмөг ахална гэж гэнэт л гамшигын үед чигтэйхэн хууль мэддэг хүн болж тодроод салхиар короно халдана гээд солиороод явчих юмаа..
Мөрөөрөөбайгаа ард иргэдийг айлгах биш энхсаранд хяналт тавьж чалаагүй өөртөө болон алба хаагчиддаа тэнд зохих журмын дагуу ажиллаагүй онцгой эмнэлгийнхэндээ хэл...
НААД ҮГЭЭ ЭНХСАРАН СУВИЛАЛ БОЛОН НЯМБААТАР САЙДДАА САЙН ГЭХЧИНЬ ХЭЛДЭЭ
Орос Монголын хилийг эрт хаах байсийн орос жолооч нараас л тарсан байх
Юм л бол сүрдүүлж тэртэй тэргүй дармтанд байгаа нийгмийг өөрсдөө айлган сүрдүүлж мэдээллийн гэмт хэрэг хийхээ больчихвол яасан юм бэ.
ХЭЛЖ ИРДЭГГҮИ ХИИСЧ ИРДЭГ ӨВЧИН ... ХЭРВЭЭ ХАЛДВАР АВСАН БАИЖ МАГАДГҮИ САНАГДВАЛ САНАА ЗОВОЛТГҮИГЭЭР ШИННЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭИ ... ХЭН Ч ӨВДӨЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ ...
sanaatai gedgee yaj medeh beee\n
Хавьталд орсон хүмүүс хав дарах хэрэггүй. Өөрийгөө шоронжуулж байгаа гэсэн үг. Харин ч яаралтай мэдэгдэж эмчилгээнд орвол эрүүлжиж хүн болох болмж нээгдэнэ. Тэгэхгүй бол үхдэл болно.