Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговь аймагт ХАЛДВАР бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.

ШУУД ҮЗЭХ
 



Өчигдөр буюу 2020.11.24-ний 11:00 цагаас хойш ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6 (Нийт 60), Сэлэнгэ аймагт 20 (Нийт 144), Дорноговь аймгийн Айраг суманд 1 (Нийт 18 ), улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дахь коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нийт 699 болж, дотоод дахь халдварын тоо 262 хүрээд байна. 

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:

-Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймгийн лабораториудад 3301 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймгийн Айраг суманд 1, улсын хэмжээнд нийт 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийслэлд нийт бүртгэгдсэн тохиолдол 60 боллоо. Нэг нь давтан шинжилгээ, бусад нь гэр бүлийн хавьтал, караокеноос ихтэй батлагдсан тохиолдлын хавьтал юм. Тодруулбал, тэд ажиглан тусгаарлах байранд ажиглалтад байсан хүмүүс юм. Улсын хэмжээнд кластер голомт дахь халдварын тоо 262 боллоо. Монгол Улсад батлагдсан тохиолдол 699 байгаа. Үүнээс 342 нь эмчилгээ, ажиглалтад байна. Ажиглалт, эмчилгээ дууссан 312 хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 350 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппараттай нэг, хүндэвтэр гурав, хөнгөн 56, шинж тэмдэггүй 200 гаруй хүн байна. ХӨСҮТ-ээс гадна Цэргийн төв эмнэлэгт 90 хүн эмчлүүлж байгаа. Халдвартай иргэнтэй ойрын хавьтал болсон хүмүүс халдвар аваад байна. Гарсан тохиолдол ихэнх нь гэр бүлээрээ өвчлөх эрсдэлтэй байна. Хувийн бариа хийлгэсэн, нэг орцны хүмүүс, караокед орсон, төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцсон, тоглолт үзсэн хүмүүс дамжин халдвар авсан. Өвчилсөн иргэд 2-90 настай, дундаж нас 32,8 байна.  

Улаанбаатар хотын тохиолдлыг дүүргээр нь ангилбал, 
 

  • Баянзүрх дүүргийн 4, 10-р хороо - 17
  • Сүхбаатар дүүргийн 13, 16, 18-р хороо - 11
  • Баянгол дүүргийн 1, 4, 6, 18-р хороо - 14
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 19-р хороо - 9
  • Хан-Уул дүүргийн 21, 16, 10-р хороо - 7
  • Багануур дүүргийн 4-р хороо - 1
  • Чингэлтэй дүүргийн 19-р хороо - 
     

Top