Баянхонгор аймагт нэг иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу сул эерэг гарч, сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээг хийлгэхээр ХӨСҮТ рүү явуулсан билээ. Өнөөдөр (2020.11.25) PCR шинжилгээ хийгдэж, тухайн тохиолдлын хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна.
Баянхонгор аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өчигдөр (2020.11.24) Засаг даргын захирамжийн дагуу явган хүн, автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан. .
Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгон тогтоогоод байна.