Улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар,
1. Халдварын нөхцөл байдал
2. Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
3. Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар ярина.
Хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ долоо хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна гэж Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.