ОРХОН | Тусгаарлалтад байгаа иргэн өдөрт 50 мянган төгрөг төлнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

Орхон аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн хэмжээнд цар тахлын шинэ халдвар сүүлийн 24 цагт нэмж бүртгэгдээгүй байна.

Аймгийн нийт хүн амын 14.6 хувиас  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч,  1525 иргэний сорьцонд  PCR шинжилгээ хийжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдыг 100 хувь шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарчээ.

Тус аймгаас  3050 хүн Улаанбаатар хотод ирээд хөл хорионы улмаас гацсан аж. Тэдгээр иргэдээ татан авах ажлыг шат дараатай зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. Аймагт тусгаарлалтад байгаа иргэд өдөрт 50 мянган төгрөг өөрсдөө төлөх юм байна. Иргэдийг тусгаарлалтад байх хугацаанд 3 удаа шинжилгээ авах аж.

 

 

Top