Хиагт дээр ирсэн автомашинуудыг нэвтрүүлэхээр боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 25

ОХУ-ын Хиагтын  авто замын боомтод ирсэн автомашинуудыг Алтанбулаг боомтоор халдвар хамгааллын онцгой дэглэмийн дор улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.

Монгол Улсын засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар “Хилийн зарим боомтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолд заасан хугацаанаас өмнө Европийн орнуудаас ачаа тээвэрлэж, ОХУ-ын Хиагт авто замын боомтод ирсэн авто машинуудыг Алтанбулаг боомтоор халдвар хамгааллын онцгой дэглэмийн дор улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэсэн ачааг нь хүлээн авах эцсийн цэгт хүрэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Тус боомтод хатуу хөл хорио тогтоосноос хойш түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгслүүд гацаж, хүлээлт үүсээд байсан юм.

Top