Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд коронавируст халдвараас сэргийлж ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам холбогдох арга хэмжээг зохион байгуулж УУХҮЯ, ЗТЯ, ЗӨСҮТ, АТҮТ, Өмнөговь аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна. Явуулын лаборатори, шинжилгээний 6 баг хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 1000 гаруй нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна.
Цаашид бүх жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Нүүрс тээврийн жолоочдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах, зай барихыг уриалж байна.