СЭЛЭНГЭ: Дөрвөн хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн тохиолдол 148 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 4176 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал байна. Улаанбаатар хотод нийт 63 батлагдсан тохиолдол болж байна. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийт 148 болж байна. Дархан-Уул аймагт хоёр, Орхон аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ" гэж ярилаа. 

Top