“RAPID MED” төвөөр үйлчлүүлсэн иргэд 119, 80086829 дугаар руу холбогдоно уу?

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.26/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр коронавирусний халдварын 13 тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг мэдээлсэн билээ. Тодруулбал, Улаанбаатар хотод гурав, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт хоёр, Орхон аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. 

Үүнээс гадна ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Халдварт өвчин үндэсний төвийн урд талд байрлах “RAPID MED” төвийн эмчилгээ, оношлогооны газраар арваннэгдүгээр сарын 02-19-ний хооронд үйлчлүүлсэн иргэдийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-тэй яаралтай холбоо барихыг хүслээ. 

Учир нь, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын Үндэсний төвийн урд байрлах “RAPID MED” төвийн  бариа засал, лаборатори, эрүү нүүр, шүдний эмнэлгүүдээр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086829 дугаар руу холбогдож, зөвлөгөө авахыг анхааруулж байна. 

Top