COVID-19: Гэртээ байгаа иргэдийн анхаарах зүйлс

2020 оны 11 сарын 26

Эрүүл мэндийн яамнаас гэртээ байгаа иргэддээ зориулж дараах зөвлөмжийг гаргасан байна.

Үүнд:

• Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх

• Хүүхдэдээ теле хичээл хийхэд нь туслах

• Ардын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах

• Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах)

• Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах

• Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох

• Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах

• Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх

• Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах

• Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх

• Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах

• Өдрийн тэмдэглэл хөтлөх

• Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах

• Гэр бүлийн хүрээнд уралдаан, тэмцээн зохиох

• Ургийн бичиг хөтлөх

• Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх

• Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх

• Жингийн илүүдлээс сэргийлэх

• Архи, тамхинаас татгалзах

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Top