Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 18 төв, төмөр замын нэгдсэн эмнэлэг, тосгон болон өрхийн эрүүл мэндийн 90 төв, голомтын өргөтгөсөн шинжилгээний 9 төв зэрэг нийт 118 цэг, явуулын 3 баг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 9102 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 59.758 хүнийг коронавируст халдвар илрүүлэх хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 728 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар