УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар яг одоо /2020.11.26/ мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Засгийн газар, УОК-оос улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй хөл хорио, хязгааралтын дэглэмийн улмаас Улаанбаатар хот болон аймаг орон нутагт саатсан иргэдийг 12-р сарын 01-ээс эхлэн нэгдсэн зохион байгуулалттайгаар зорчуулах асуудлыг хэлэлцэн тусгай журам баталсан.
Энэ ажиллагааг маш богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалттайгаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.
15 аймгаас бусад зургаан аймгийн иргэдийг ирэх сарын эхний долоо хоногт гаргаж багтахгүй. Тиймээс 12-р сарын 07-оос эхлүүлээд дотооддоо халдвар алдсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хөдөлгөөнийг нээнэ. Мөн Өмнөговь аймгийг эрүүл бүс гэж онцолж авч үзэж, экспортын эдийн засгийн гол бүс учраас анхааралдаа авч, тус аймаг руу зорчих хөдөлгөөнийг 12-р сарын 07-оос эхлүүлэхээр төлөвлөсөн талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян онцлов.