Дорноговьд халдварын тохиолдол ХОЁРООР нэмэгдэж, 20 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 2020.11.27, 11.00 цаг.

Өчигдөр буюу 2020.11.26-ны өдөр холбогдох лабораториудад 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрчээ. 

Улаанбаатарт 2, Сэлэнгэд 9, Дархан-Уул аймагт 11, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдсоноор шинээр нэмэгдсэн тохиолдол 26, нийт дотоодод халдвар тархсан тоо 300 боллоо. 
 

Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар (НИЙТ 300)
 

  • Улаанбаатарт - 65
  • Дархан-Уул аймагт - 33
  • Дорноговь аймагт - 20
  • Орхон аймагт - 22
  • Говьсүмбэр аймагт - 3
  • Сэлэнгэ аймагт - 157 болоод байна.
     

 

ШУУД ҮЗЭХ
 

 

Top