Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавируст халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдэж, хотод бүртгэлтэй нийт халдварын тоо 65 боллоо.
Шинээр илэрсэн хоёр тохиолдлын нэг нь бага насны хүүхэд бол нөгөө нь бариа заслын үйлчилгээтэй холбоотойгоор БЗД-ийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгарт бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар “Сүүлийн гарч байгаа тохиолдол бариа засал хийлгэсэнтэй холбоотойгоор нэмэгдэж байна. Ялангуяа, Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах "Рапид мед" хувийн эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туслаа гэж бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж болгоомжилж байна. Энэ мэдээллийг авсан хүмүүс ханиад томуугийн шинж тэмдэгтэй бол өөртөө хяналт тавиарай. Сүүлийн батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Аман хуур" хорооллоос гарсан тул тухайн хорооллын оршин суугчдыг шинжилгээ өгөхийг анхааруулж байна" гэлээ.