Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ. (2020.11.27, 12:00 цаг)
Тэрбээр "Бид тохиолдол бүртгэгдсэн сумдынхаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлаа үргэлжлүүлэн явуулж байна. Мөн вирус тархах магадлал өндөр сумдынхаа иргэдийг ч гэсэн түүврийн аргаар хамруулж байна. Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа байх.
Сэлэнгэ аймгийн тойрсон бүх бүсүүдэд, бүр тодорхой хэлбэл Улаанбаатар хот, Орхон аймаг, мөн манай аймгийн яг голд оршдог Дархан-Уул аймагт коронавирусний голомт байгаа гэдгийг иргэд маань байнга санаж, хүн бүр ариун цэврийн дэглэмээ сахиж, гэр гэртээ байж гэр бүлээ хамгаалахыг сануулж байна.
Ялангуяа Улаанбаатар хоттой хил залгаа Мандал, Баянгол сумын иргэд, Орхон аймагтай хил залгаа Баруунбүрэн болон баруун бүсийн 5 сум, Дархан-Уул аймгийг тойрсон сумдад орох гарах хөдөлгөөний хязгаарлалт, хараа хяналтыг улам чангатгаж ажиллахыг сумдын онцгой комиссынхондоо онцгойлон анхааруулж байна. Та бидэнд 5 минут ч тайвшрах эрх байхгүй, бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна.
Өнөөдрийн УОК, ХӨСҮТөвийн мэдээгээр Сэлэнгэ аймагт 9 тохиолдол ойрын хавьтлаас шинээр илэрч, нийт 157 тохиолдол байгааг та бүхэн сонслоо.
Хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа Сүхбаатар сумын иргэдийг баг, багаар нь тодруулж хэлбэл
Хүйсийн хувьд
Насны тухайд
Бид дээрх батлагдсан тохиолдлуудын ойрын 1214, дам хавьталын862, нийт 2076 хавьтлыг тогтоосон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тусгаарлалтад 17 цэгт 298 иргэн, гэрийн ажиглалтад 26 цэгт 137 иргэн байна. Тусгаарлалтанд байгаа 300 шахам иргэдийн хоол хүнс, нэг удаагийн ахуйн хэрэглээ, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон үйлчилгээний ажилтнуудын хэрэглээ, Сэлэнгэ аймгийн хэмжээнд онцгой нөхцөл байдлыг хангуулж ажиллаж байгаа хяналт шалгалтын 600 гаруй албан хаагчдын хэрэглээ гээд төлөвлөгдөөгүй байсан зардлууд байнга тулгарч бид аль болох хурдан шуурхай шийдвэрлээд ажиллаж байна.
Сэлэнгэ аймагт онцгой нөхцөл байдал үүссэн учир Цагдаагийн ерөнхий газраас харуул хамгаалалтын шинэ хүрээ үүсгэж, 192 цагдаагийн албан хаагчид манай албан хаагчидтай хамтран ажиллаж байна.
Энэ цаг үед манай аймгийн ухамсарт иргэд, ниигмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүд аймаг, сумдынхаа Онцгой комиссын үйл ажиллагаанд сэтгэлийн болоод эд материалын, хүнсний бүтээгдэхүүний гээд бүхий л өөр өөрсдийнхөө байгаа боломжит зүйлсээрээ туслаж дэмжиж байгаад бид бүхэн талархаж байгаа гэдгээ дахин тэмдэглэн хэлье.
Та бүхнийхээ өгсөн энэ тусламжийг бид Сэлэнгэчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулахаа илэрхийлье. Өчигдөр УОК хуралдаж, Улаанбаатар болон бусад аймаг, орон нутгуудад хөл хорионд орсон иргэдийн орох гарах хөдөлгөөний асуудлыг яаж шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн учир та бүхэн мэдээлэлтэй болсон байх. Манай аймгийн тухайд УОК-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлуудаа хангаж Улаанбаатар болон бусад орон нутгуудад байгаа өөрийн аймгийнхаа иргэдийн мөн Сэлэнгэ аймагт ирээд хөл хорионд орсон байгаа иргэдийн бүртгэл судалгааг сум, сумаар нь гаргаж магадлан шалгах ажлууд хийгдэж байна. УОК-ийн шийдвэрийн дагуут Сэлэнгэ аймгийн орох гарах хөдөлгөөн 12 сарын 7-оос эхлэн өндөр хяналт хамгаалалтын дор зохион байгуулагдана гэж ойлгож болно. Гол нь хорионд орсон байгаа иргэд байгаа орон нутгаасаа хөдөлгөөн хийхээс 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх учиртай. Сумдын тухайд иргэдийнхээ түлээ, нүүрсний асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэх, хүнсний хэрэглээг тасалдуулахгүй байхыг бүх сумынхаа Онцгой комиссынхонд үүрэгжүүлээд ажиллуулж байгаа тул иргэд сумынхаа онцгой комисст асуудлаа тавьж шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй.
Эх сурвалж: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС