Өчигдөр буюу 2020.11.26-ны өдөр холбогдох лабораториудад 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнээс коронавирус илэрч, Улаанбаатарт 2, Сэлэнгэд 9, Дархан-Уул аймагт 11, Орхонд 1, Дорноговьд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн нэг ажилтан халдвар авсан нь тогтоогдсоноор шинээр нэмэгдсэн тохиолдол 26, нийт дотоодод халдвар тархсан тоо 300 болоод байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тоо 2020.11.27-ны 11:00 цагийн байдлаар (НИЙТ 300)
Өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжжээ.
Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвартай нь батлагдсан иргэдийн тоо нийт 738 болсон ба үүний 347 нь эдгэрч, одоо 384 хүн эмчлүүлж байгаа аж.
Эмчлүүлж байгаа 384 иргэний нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бол хүнд хэлбэрийн 5, хүндэвтэр 72, хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй 306 хүн байна.