ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна /2020.11.28, 11:00 цаг/
Өчигдөр мэдээлэл хийснээс хойш вирус судлалын лаборториудад 11929 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарт таван тохиолдол илэрсэн. Бүгд тусгаарлагдсан ойрын хавьтлаас илэрлээ.
Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдэж, 167 боллоо. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол нэмж бүртгэгдэн 35 болсон бол Дорноговь аймагт нэг тохиолдол нэмэгдэж 21 боллоо.
Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 760 хүрээд байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ