Батлагдсан тохиолдлын гэрт Ихтамир сумын 3 иргэн идэш авахаар ирээд буцжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Архангай аймгийн Батцэнгэл суманд өчигдөр (2020.11.28) коронавирусний хоёр хоёр тохиолдол батлагдсан. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарсан ба хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ.

Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна.
 

Архангай аймгийн Онцгой комисс тус аймагт коронавирусний хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор дараах албан ёсны мэдээллийг өгөөд байна. 
 

  • 2020.11.28-нд Батцэнгэл суманд Ковид-19 вирусний 2 тохиолдол бүртгэгдлээ.
     
  • Нэг хот айлын 9 иргэнээс шинжилгээ авснаас аав, хүү 2-ын хариу 18:00 цагт эерэг гарлаа.
     
  • Батлагдсан хоёр тохиолдолд ямар нэгэн зовиур илрээгүй, биеийн байдал сайн байна.
     
  • Тухайн иргэн мал малладаг ба хөл хорио тогтоохоос өмнө хот орсон байв.
     
  • Энэ сарын 15-ны өдөр өөрийн хувийн унаанд дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн.
     
  • Өчигдөр (11.27) ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажилласан.
     
  • Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан.
     
  • Хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож, гэрийн хорионд оруулсан.
     
  • Ихтамир сумын 3 иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан.
     
  • Батцэнгэл, Ихтамир сумд хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийсэн.
     
  • Дээрх хоёр сумдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн.
     
  • Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллана.
     
  • Хавьталд тодорхойлсон иргэдийн явсан замын зураглал гарган, ажиллаж байна.
     
  • Зураглалд бусад сумдаар зорчсон тэмдэглэл гарсан даруйд хариу арга хэмжээ авч ажиллана.
     
  • Тэг зогсолт хийсэн хоёр сумаар дамжин өнгөрөх тусгай зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Зогсохыг хориглоно.
     
  • Орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаа тодорхой шийдвэргүй байна.
     
  • Орон нутгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байна.
Top