Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргажээ.
Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр гаргасан УОК-ийн саналыг Засгийн газар дэмжсэн байна.
ШУУД ҮЗЭХ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байгаа. Хэдий батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тусгаарласан хавьтагчдаас шинэ тохиолдлууд илэрч байгаа ч халдвар нийт хүн амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, ЗТХЯ, ХХААХҮЯ, БШУЯ, НОК, НЭМГ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, УБТЗ ХНН, ДЭМБ, МҮХАҮТ Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээс гаргажээ.
2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар 24 тохиолдол нэмж бүртгэгдсэн.
ДОТООД ДАХЬ ХАЛДВАРЫН ТОО - 341 (2020.11.29-ний байдлаар)
УЛААНБААТАР ХОТ - 75 (Дүүргээр ангилбал)
Сануулахад, Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020.11.11 өдрийн шийдвэрээр Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, тогтоол гаргасан.
Улмаар 2020.11.15-нп энэ тогтоолыг дахин шинэчилж, Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ.
Сэтгэгдэл ( 13 )
Багануур хотын дүүрэг гэдэг утгаар бүрхэг байна 1 тохиодол гараад 14 хоночихлоо одоо дэглэм буурна биз ээ
Халаалт, дулааны зардлыг төлж өгөөч
Eronhii said hurelsuh gej hun bgaa bhgui ni medegdehgui umaa yagaad uls orond ni iim hetsuu tsag ue tulgaraad bhad ard irgediin amidrald heregtei shiidver gargadgui um bee setgegdel bichij bgaa humuusiin Ihenh ni tanii shiidveriig buruutgaj bna ene humuus tanii ard irged shuu ug ni uls orniiig udirdaj bgaa hunii hamgiin ehnii ajil bol ard irgedee asrah um shuu
Өвс ачсан машинд нуугдаад явчихвал хэн олно гэж Үнэнчээр шинжилгээ өгч бга хүн бна Ачаанд нуугдаад явж бга ч хүн бх л бх
одоо болиоч,,,, наадахи чини зүгээр л нэг ханиад томуу сарстай адил зүйл.... ард түмэнээ бодоооч хүмүүсийн аж амидрал, ахуйг бодоооч
Тэнэгүүд ээ Архи пиво виногүй үхчих гээд байна уу,
pivo vinog zarahad gemgui es tegvel horig tsutsalsan udur jinhene uimeen nair naadam herees heterne odoo ch gesen sogtuuchuud hangalttai bn\n
tenegt ajil hiimeer bn mundu duuslaa teneguudee
Зөв өө өөр яалтай билээ
11 ni odor dahiad sungana da
Зөв шийдвэр гаргалаа гэхдээ одоо Ажил орлоггүй болж Бэлэн мөнгөний эрсдэлд орж Худалдан авах чадваргүй болсон Иргэд дээ жаахан ч гэсэн Бэлэн мөнгөний тусламж олгохгүй бол Өлсгөлөн иргэд чинь Бослого гаргаж мэдэхээр болчихоод байна шүү,
пиво уумаар байна
Зөв өө