Зочид буудлын салбарын нийт орлого оны эхний есөн сард 101.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 тэрбум төгрөг буюу 51 хувиар буурчээ.
Үүнд гурав болон түүнээс дээш одтой буудлын орлого 93.8 тэрбум төгрөг буюу 59.4 хувь, зэрэглэлгүй зочид буудлын орлого 10.8 тэрбум төгрөг буюу 24 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Зочид буудлын салбарын орлогод гурав болон түүнээс дээш одтой буудлын орлого өмнөх оны мөн үед 77.5 хувийг эзэлж байсан бол энэ оны гуравдугаар улиралд 51.9 хувийг эзлэх болсон байна.
Энэ оны хувьд гадаадын жуулчин хүлээн авахгүй байгаа нь зочид буудлын салбарын орлого буурахад нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )