Цагийн хязгаарыг хэвийн болгосноор баарны орлого 82.3 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Нийтийн хоолны салбарын орлого  оны эхний есөн сард 328.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28.9 тэрбум төгрөгөөр буурсан. Харин энэ оны  гуравдугаар улиралд  114.6 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 3.3 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар өсжээ.

Нийтийн   хоолны   салбарын   орлого  өмнөх   улирлаас   өсөхөд баар,   караоке  болон   архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын хориог суллан цагийн хязгаарыг буцаан хэвийн байдалд оруулсан нь нөлөөлжээ.

Тухайлбал, баарны орлого 1.0  тэрбум төгрөг буюу 82.3 хувь, рестораны орлого 11.7  тэрбум төгрөг буюу 17 хувиа өсжээ.

Top