Зөөвөрлөгдөн орж ирсэн 7 тохиолдол өнөөдөр ЭДГЭРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

ЭМЯ, ХӨСҮТ, Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас  /2020.11.29/ мэдээлэл хийж байна.

Өчигдөр ХӨСҮТ болон бусад салбар лабораториудад 9513 хүнд шинжилгээ хийхэд 24 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдлээ.

Мөн тэрбээр ХӨСҮТ-ээс 7 иргэн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэнийг дуулгалаа. Эдгэрсэн иргэдийн тухайд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд юм байна.

 

2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар 24 тохиолдол нэмж бүртгэгдлээ

 

  • Улаанбаатар хот - 5

 

  • Сэлэнгэ аймагат - 7

 

  • Дархан-Уул аймагт - 9

 

  • Архангай аймагт  - 2

 

  • Зөөвөрлөгдсөн - 1

 

Top