УЛААНБААТАР I Халдварын 75 тохиолдол бүртгэгдээд байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Эрүүл мэндийн яамнаас коронувирусний тархалт, илрүүлэлт, шинжилгээний талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2020.11.29-ний 11.00 цаг)

Улаанбаатар хотын тухайд өнөөдөр 5 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдвартай хүний тоо 75 боллоо. Таван тохиолдлын нэг нь халдварын ойрын голомт бол дөрөв нь гэр бүлийн гишүүд ба бүгд тусгаарлалтад байсан хүмүүс ажээ. 

 

2020.11.29-ний 11.00 цагийн байдлаар 24 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 

  • Улаанбаатар хот - 5
  • Сэлэнгэ аймагт - 7
  • Дархан-Уул аймагт - 9
  • Архангай аймагт  - 2
  • Зөөвөрлөгдсөн - 1


ДОТООД ДАХЬ ХАЛДВАРЫН ТОО - 341 (2020.11.29-ний байдлаар)
 

  • Улаанбаатар хот - 75
  • Сэлэнгэ аймагт - 174
  • Дархан-Уул аймагт - 44
  • Орхон - 22
  • Дорноговь - 21
  • Говьсүмбэр - 3
  • Архангай аймагт  - 2


УЛААНБААТАР ХОТ - 75 (Дүүргээр ангилбал)
 

  1. Баянгол дүүрэгт - 21
  2. Сонгинохайрхан дүүрэгт - 10
  3. Баянзүрх дүүрэгт  - 23
  4. Сүхбаатар дүүрэгт - 12
  5. Хан-Уул дүүрэгт - 7
  6. Багануур дүүрэгт - 1
  7. Чингэлтэй дүүрэгт - 1 
     

 

Top