Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гаригийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг өнөөдөр (2020.11.29) Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.
11:00 цагт эхэлсэн Онцгой комиссын хуралдаан хараахан дуусаагүй байгаа бол 14:00 цагт товлогдсон Засгийн газрын хуралдаан 17:00 цаг болж хойшилжээ.
Улсын Онцгой комиссоос гаргасан саналыг Засгийн газар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах билээ.