С.Амарсайхан: Татвар нэхэж, дарамтлах байцаагчдаа тат, зогсоо, хүлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

УИХ-ын гишүүн С.Амарсайхан Татварын ерөнхий газарт цахим хуудсаараа дамжуулан АНХААРУУЛГА дайв. 

Тэрбээр "Иргэд, аж ахуйн нэгжүүд бүтэн 10 сар ашиг орлогогүй, үйл ажиллагаа зогсонги байсан. Сүүлийн 3 долоо хоног хатуу хөл хорио үргэлжилсээр байна! Гэтэл ар гэрээ тэжээх цалин хөлс, хоол хүнс, утас интернетийн төлбөрөө ч төлж дийлэхгүй, гэрээсээ гарах эрхгүй байгаа иргэдээс газар, үл хөдлөх хөрөнгө, элдэв татвар нэхэж, дарамт үзүүлж байгаа байцаагчдаа тат, зогсоо, хүлээ.

Та бүхэн энэ үед дампуурч байгаа жижиг дунд бизнес, өдрийн хоолоо яая гэж байгаа иргэдээс чихийг нь тасалж, үр хүүхдийг нь булааж авдаггүй л юм бол өөрөөр тэдэнд өр зээл, татвар,хураамж төлөх тэнхэл байхгүй байна.

Ажил амьдрал, үйл ажиллагаа, зах зээл хэвийн үед тэд улс орны эдийн засгийн ачааг үүрсээр ирсэн. Цаашдаа ч үүрсээр байх болно. Одоо харин ойлго, дэмж! Тогтмол цалинтай дарга, даамал, төрөөс цалинжиж байгаа хүмүүсээс бусад нь орлоггүй өдрөөс өдөрт хүндэрсээр л байна шүү! 

Иргэдээс энэ талаар асар их санал, гомдол ирж байгаа учир холбогдох байгууллагуудад нээлттэй шаардлага тавьж байна. Албаны шугамаар бас шаардах болно" хэмээжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0(66.181.176.74) 2020 оны 12 сарын 01

10 н жилийн өмнө зарагдаад явахаа байсан машинаас татвар нэхэж байсан.

0  |  0
зочин(103.57.93.108) 2020 оны 12 сарын 05

Татвар төлөхийг зогсоо гэхийн ажил орлогогүй болоод гэртээ суухад айл өрх яаж байна тэрэнтэй адил улс юу болохов үнэхээр ард иргэдийг бодож байгаа бол банкны хүүг л бууруулах юмуу зогсоомоор бна зарим нь мөнгө өг гэхийн зарим нь татвар зогсоо гэхийн улсын төсөв татвараас л бүрддэг албадаж данс хаах хөрөнгө битүүмжлэх зэрэг албадлага хэрэглэхгүй байгаа. Хариуцлагатай цаг үед хэлэх үгээ бодож попордог баймаар бна. Хүүгээ буулга ард түмэн банкны 100 хувь хараат амьдарч байнаш дээ

0  |  1
зочин(66.181.161.14) 2020 оны 12 сарын 02

тэд нарыг чинь бас цаанаас нь шахаад дарамталж байгаа шдэ. тэгвэл тэр үрэлгэн төсөвөө танаач эрх мэдэлтэй албан тушаалтнуудаа. худлаа битгий жүжиглэ.

2  |  0
зочин(64.119.19.115) 2020 оны 11 сарын 30

цагаа олсонгүй попрол.

1  |  0
Зочин(122.201.31.125) 2020 оны 11 сарын 30

Үнэн үг хэлдэг цөөхөн эрхэмүүдийн нэг.\nХотын дарга хийхдээ У. Хүрэлсүхийг өргөж өгтөл нь ажилласан түүний хүчинд МАН 2 ч сонгуульд туг мандуулсан.даа.

1  |  0
Саак(64.119.20.129) 2020 оны 11 сарын 30

Төрийн оршин тогтнохын үндэс татвар, Амарсайхан Та өөрөө цалингаасаа, хангамжаасаа татгалзаач!!! Попрох юмаа зөв олдоо!

1  |  2
Татвар(66.181.183.159) 2020 оны 11 сарын 29

Та нийслэлийг удирдаж байхдаа их л олон удаа татвар.торгуулийн орлогоо нэмэх үйлсэд тэргүүлж оролцож байснаа одоо татвараар төсөв бүрддэгийг мэдсээр байж нийслэлийн төсөвт болон төрийн албан хаагчид..нийслэлийн төсөв надад хамаагүй...гэж байгаа юм уу..өөр хүн хэлсэн бол ойлгоно..харин ТА бол ...төрийг ядууруулах бодлого явуулах гэж байгаа юм уу..таньтай таньгүй бизнес эрхлэгч нар төлөх ёстой татвараа зохих хэмжэнд төлж л байгаа..хэцүү байгаа..гэхдээ тэд одоо л төлөх цаг нь гэдгийг ухамсарлаж байгаа ..та банкны хүүгээ л бууруулахад сэтгэлээ зориулсан нь дээр..

1  |  1
Иргэн(64.119.25.254) 2020 оны 11 сарын 29

Монгол улсад нэг сая шахам автомашин байдаг гэсэн байхаа.өөрөөр хэлбэл гурван хүнд нэг машин буюу бараг өрхөд нэг машин ноогдох юм байна.тэгэхээр бас боломж байгаа юм бишүү.харин эмзэг бүлгээ маш анхаарах хэрэгтэй.бусад арай өлсөхгүй дээ.тэвчих хэрэгтэй болж байна.хамгийн гол нь короно тараахгүй улсаа хямралд хүргэхгүй байх нь чухал.

0  |  0
иргэн (202.179.27.138) 2020 оны 11 сарын 29

Амарсайхан хэдийгээр Зөв үг хэлж байгаа ч одоо Хүнсний наймаа Эрхлэгчид Торгохгүй юм чинь гээд Өргөн хэрэглээний барааныхаа үнийг далимдуулаад нэмээд эхэлбэл Иргэд бүүр Үнийн дарамтанд орвол Амарсайхан хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх үү

0  |  0
зочин(139.5.216.250) 2020 оны 11 сарын 29

чамайг дэмждэг шүү зөв хэллээ короно далимдуулж цалингаа нэмдэг дуракуудад бас хэлэх хэрэгтэй бна ер нь засгийн газарихөл хориог далимдуулж хөгийн хөгийн юм их хийж бна бүр итгэл алдаж бна

1  |  0
ЗОЧИН(66.181.185.155) 2020 оны 11 сарын 29

АРД ОЛНЫГ ОЙЛГОЖ БАЙГАААД НЬ БАЯРЛАЛАА.

0  |  0
болд(66.181.161.69) 2020 оны 11 сарын 29

Татварын албаныханн ажлаа мэдэхгүй тэр тусмаа ХУД татвар дэндүү дампуу бнаа ажлаа мэддэг дарга тавиач Татварын даргах

0  |  1
дорж(66.181.161.69) 2020 оны 11 сарын 30

татвар нэхэж тайван байлгахгүй юм аа ХУД татварын ларга гэж ажлаа мэдэхгүй дарамтлагч бнаа.Татварын албан дээр очихоор ажил дээрээ бхгүй дандаа шоудаж бдаг нөхөр бх юм энэ хүн дээр хариуцлага тооцож өгөөч \n

1  |  0
хүн(150.129.140.193) 2020 оны 11 сарын 29

АМАРСАЙХАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ТӨРИЙН АЛБАНЫ ДЭЭРЭМЧИД ӨВЧИН ТАХАЛГҮЙ ҮЕД Ч ЗҮГЭЭР АЖИЛЛУУЛАХГҮЙ ДАРАМТЛАДАГ. ОДОО БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ОРЛОГГҮЙ СУУЖ БАЙЯ. САЙХАН БАЙНА.

0  |  0
Зочин(66.181.180.203) 2020 оны 11 сарын 29

Энэ нөхөр одоо л ойлгож байх юм, ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр. Хоцорсон ч гэсэн жаахан поопдоод авъя гэж бодож дээ

0  |  1
Иргэн(64.119.20.82) 2020 оны 11 сарын 29

Дэмжиж байна.

1  |  0
iRGEN(64.119.26.83) 2020 оны 11 сарын 29

Tatvar toloh mongo baihgui sh dee

0  |  0
Зочин (122.201.21.20) 2020 оны 11 сарын 29

Зев шуу дээ хотын дарга байхдаа Сайн ажиллаж байсан шуу одоогийн дарга Сумьяабазар шиг хел хорионы уед хуухдийн автобус асууж тэнэгтээгуй архи дарс борлуулая гээгуй шуу Амарсайхан дарга ажил хийж гэсэн хусэлтэй хун юм билээ хийсэн хун шуумжлуулдэг Амжилт хусье

1  |  0
Эрдэнэ(64.119.22.15) 2020 оны 11 сарын 29

хөл хориотой байхад төрийн албаныханд ч гэсэн цалингүй амраа хөл хорио дуустал хүн очихгүй юм чин ямар хийх ажил байгаа юм

2  |  0
Hhhh(202.126.89.39) 2020 оны 11 сарын 29

Усан оргилуур барих мөнгийг өдийд тараасан бол

1  |  0
Зочин(202.126.89.192) 2020 оны 11 сарын 29

Амарсайхан хотын дарга байхдаа Хүрэлсүхийн нэрийг бас чиг гэж өргөж байсан . Сумтайбазар харин ч нэг Хүрэлсүх ээ муу дээр нь муу , муухай дээр нь улцан болгов.

0  |  0
Зочин(122.201.31.227) 2020 оны 11 сарын 29

Тэгвэл та нар бас төсөв мөсөв батлахаа больчихоо ажиллахаа ч боль. Та нарын цалин ч гэсэн татвараас гарч байгаа. Бүх төсвийн байгууллагын ажилтнуудыг халаад гэр гэрт нь явуулчих. Татварын байцаагчийг урдаа барьчихаад өөрөө нэг их цэвэрхэн хүн болж гэнэ. Дээр нь татварыг боломжоороо төлөөрэй гэж уриалахын оронд татвар битгий төл гэж байгаа хүн яаж Улсын их хурлын гишүүн болдог байнаа. Үндсэн хуулиасаа татвар төлөх үүрэгтэй гэдгээ ч хасчих. Үгүй ер нь улс ч байх хэрэггүй юм биш үү. Бүр сайхан бүгдийг нь тараагаад хүн бүр өөрийгөө болгоод явж байя. Татвар дор Төр буй гэж үг бүх улсад хэрэгждэг юм

9  |  3
ЗОГС(66.181.191.175) 2020 оны 11 сарын 29

Татвар төлөх бүй хэл хоногийн хоолгүй байна. Зайлцгаа

1  |  0
Top