Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргажээ.
Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр гаргасан УОК-ийн саналыг Засгийн газар дэмжсэн байна.
Засгийн газар болон Улсын Онцгой комисс хамтарсан Хэвлэлийн бага хурал хийж байна.