Засгийн газар өнөөдөр (2020.11.29) ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11 хүртэл дахин 10 хоног сунгах шийдвэр гаргасан. Харин бусад аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр гаргасан УОК-ийн саналыг Засгийн газар дэмжжээ.
Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээх чиглэл гаргалаа. Энэ хүрээнд дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэсэн үг юм.
Шадар сайд Я.Содбаатар "Үсчин, гоо сайхан ажиллахгүй. Ингэж ойлгож болохгүй. Хүнс, эмийн чиглэлийн худалдаа, онлайн худалдаа, түгээлт ажиллана" гэдгийг тодотголоо.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд