Түрээсийн асуудалд төр оролцоход хэцүү гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Засгийн газраас Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог үргэлжлүүлэн 10 хоног сунгах шийдвэрийг гаргасантай холбоотойгоор иргэдийн амьжиргаанд энэ хугацаанд тулгарах эрсдэлийг хэвлэлийнхэн тодруулж байна.

Тухайлбал, хувиараа бизнес эрхлэгч иргэд болон орон сууц түрээслэн амьдардаг иргэдийн хувьд хөл хорионы хугацааг үргэлжлүүлэн сунгаж буй энэ нөхцөлд түрээсээ хэрхэн шийдвэрлэх вэ. Үүнд төрөөс оролцох, зохицуулах боломж юу байна вэ гэдгийг тодрууллаа.

Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ “Түрээсийн  гэрээг  иргэн, аж ахуйн нэгж хоорондоо тохиролцон хийсэн байдаг. Иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг учраас төр оролцоход хэцүү байдаг “ гэлээ.

Top