Орон нутаг руу зорчих иргэдийн тоо 91 мянга болж нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Хөл хорионы улмаас Улаанбаатарт гацсан иргэд PCR шинжилгээ өгөхийн тулд өнөөдөр урт дараалал үүсгэсэн нь нэг талаас иргэдийн ухамсар нөгөө талаас зохион байгуулалтад анхаарах зүйлс байгааг харуулж буйг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Өнөөдрийн байдлаар орон нутаг руу буцах хүсэлтээ өгсөн иргэдийн тоо 91 мянга болж нэмэгдсэнээс 29 мянга нь хувийн унаагаар явна гэж хүсэлт гаргажээ.

Архангай аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймаг руу зорчихоор хүсэлт гаргасан иргэдийг дараагийн ээлж рүү шилжүүлээд буй аж. Эхний ээлжинд иргэдийг зорчуулах аймгуудын жагсаалтад Архангай аймаг байхгүй гэлээ.

Top