Уурхайн ээлж солих хугацааг 21 хоног болголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Засгийн газраас өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах асуудлыг хэлэлцээд, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгахаар боллоо. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийв. 


Шадар сайд Я.Содбаатар уул уурхайн салбарын ээлж солих асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Уул уурхайн салбарын 4200 гаруй хүн ээлж солих шаардлага гарсан. Тиймээс тусгайлсан цэг байгуулж, эдгээр хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулан, шинжилгээнд хамруулах аж ахуйн нэгж тус бүрийг хуваарилна. Үүн дагуу цаашид 14 хоног ажиллаад солигдох хугацааг сунгаж, 21 болгоно. Одоо ээлжээсээ буух иргэд хамгийн багадаа 21, дээд тал нь 35 хоноод ирж байгаа. Тиймээс бид уул уурхайн компаниудын ээлж солигдохтой холбоотой тусгайлсан цэг нээж, ажиллуулна. Манай уул уурхайн аж ахуй нэгжүүд PCR шинжилгээний аппарат, шинжилгээний урвалж, түргэвчилсэн оношлуур авахад хамтарч ажиллаж байгаа. Уул уурхайн салбарынхныг ийм байдлаар явуулна" гэв.  

Top