Т.Мөнхсайхан: 18 тэрбум төгрөг гэж юу яриад байгааг би сайн ойлгоогүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

УОК-ийн хуралдаанд оролцож буй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өглөө.

119.мн бүртгэлийн программыг богино хугацаанд хийсэн учраас зарим алдаанууд гарсан. Нэг гэр бүлийн гурван хүнийг өөр өөр газруудад бүртгэсэн  зэрэг асуудал гарсан. Үүнийг бид богино хугацаанд засаад явна.

“Оном” сангийн эрдэмтний хэлж яриад буй шиг чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгсэл авсан асуудал байхгүй. 18 тэрбум төгрөг гэж яриад байгааг би ерөөсөө ойлгоогүй.

Намайг сайд болсноос хойш ЭМЯ дээр 18 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдээгүй.

2018 онд төслийн хүрээнд цахим программ худалдан авах хороо байгуулагдсан байдаг. Тэрийг яриад байна уу гэж ойлгосон. Тус хороо нь  2019 онд өөрчлөгдөөд, 2020 оны зургаадугаар сард сонгон шалгаруулалт нь болоод дуусчихсан байдаг. Тухайн үед би ЭМЯ-ны сайдаар томилогдоогүй байсан.

Тэр хүнд өөрт нь ямар нэг ашиг сонирхол байдаг юм уу. Шалгах ёстой хууль, хяналтын байгууллагад шалгуулна гэв.

Top