Улсын онцгой комисс, Засгийн газар өнөөдөр (2020.11.29) хуралдаж, 19 хоногийн хугацаанд Монгол Улс даяар шилжсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хориог цаашид сунгах эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаас улын хэмжээнд авсан бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчилсэн хөл хориог хэвээр үлдээхээр болжээ. Тэгэхдээ халдварыг хяналтдаа авсан гэж үзэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Орхон болон халдвар гараагүй нутгуудад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих юм байна.
Харин нийслэл Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног буюу 2020.12.11-ний өдрийн 06.00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар сунгахаар боллоо.
Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргав.
Ингэснээр,
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС