Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 10308 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс долоон хүнээс халдвар нэмж илэрлээ. Улаанбаатар хотод хоёр хүнээс халдвар илэрлээ. Хоёулаа ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс байсан. Нийт 77 тохиолдол боллоо. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэдсэн. Бас л ойрын хавьтлын иргэд байна. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 179 болж байна. Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр болон Архангай, Дорноговь аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй" гэх мэдээллийг өглөө.