"Шивээ-Овоо" уурхайн 70 гаруй ажилчин ШИНЖИЛГЭЭНД хамрагджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Говьсүмбэр аймагт тогтоосон хатуу хөл хориог цуцалснаар Шивээ-Овоогийн уурхайн ажилчид хэвийн горимоор ажиллаж эхэллээ. Тус уурхай өнөөдрийн байдлаар нийт ажилтан, албан хаагчдынхаа 70 гаруй хувийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан бүх албан хаагчдаа шинжилгээнд хамруулж дуусгана гэдгийг уурхайн удирдлага онцоллоо. 

Мөн уурхайн ажил эхлэх, тарах үед нийт ажилтан, албан хаагчдын халууныг хэмжиж, гарыг нь ариутгахаас гадна 2 цаг тутамд ариутгал халдваргүйтгэл хийж байна. Үүнээс гадна уурхайн ажилтнуудыг халдваргүйжилт хамгаалалт бүрэн хийгдсэн тусгай зориулалтын автобусаар тээвэрлэж байгаа аж. Ингэхдээ хүн хоорондын зайг баримталж, 45 хүний суудалтай автобусанд 22 хүн тээвэрлэж байгааг уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн тодотголоо.

Дашрамд дурдахад, Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг дангаараа хангадаг тус уурхай нь энэ сарын 25-ны байдлаар 6978.0 мянган куб хөрс хуулалт хийж, 1.7 сая тонн нүүрс борлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top