Дорноговь аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээлэл өглөө. Аймгийн хэмжээнд коронавирусний 21 тохиолдол бүртгэгдсэний 5 нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд бүртгэгдээд байгаа билээ.
Халдвар авсан хүмүүсийн 15 том хүн, 6 нь хүүхэд байгаа бөгөөд ХӨСҮТ, Цэргийн эмнэлэгт хүргэн эмчилж байгаа. Мөн эдгээр 21 хүний ойрын болон хоёрдогч хавьтлуудад тандалт судалгаа хийж байна.
Дорноговь аймагт PCR шинжилгээний тэжээлт орчныг бэлдэж эхэлснээр шинжилгээг шуурхай авах боломж бүрдэж байгаа гэлээ.
Тус аймагт нийт 11 цэгийг байгуулан шинжилгээ явч байгаа аж.
Халдвар бүртгэгдсэнээс хойш Замын-Үүд суманд 438 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд аймгийн хэмжээнд нийт 21428 хүнийг шинжилгээнд хамруулсан талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Тус аймгаас ХӨСҮТ рүү нийт 9417 иргэний шинжилгээ илгээснээс 1500 орчим иргэний шинжилгээний хариу гараагүй байгааг мэдээллээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 1782 хүн хянагдаж байгаа аж.