Сүүлийн үед Коронавирусний шинжилгээг иргэддээ хийхтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас оношлуурыг өндөр үнэтэй худалдан авч байгаа мэт албан бус мэдээ тарах болсон. Энэ талаар албан ёсны мэдээллийг баримттай нь хүргүүлж байна.
Эрүүл мэндийн яам нь БНСУ-аас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартыг хангасан оношлуурыг захиалан, ашиглаж байна. Тус оношлуур нь нэг хайрцагтаа 24 ширхэг бөгөөд 124.25 ам. долларын өртөгтэй юм. Нэг ширхэг оношлуур 4.9 ам.доллар болж байгаа юм. ЭМЯ-аас тус оношлуурыг ард иргэдээ шинжилгээнд хамруулах зорилгоор 8 мянган хайрцагийг захиалан, ашиглаж байна. Түүнчлэн ДЭМБ-аас бүртгээгүй, чанарын шаардлага хангаагүй оношлуур, хэрэгслийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам аваагүй болохыг албан ёсоор мэдэгдье.
Мөн УОК, ЭМЯ-аас иргэдээ Коронавирусний шинжилгээнд үнэгүй хамруулж байгаа болно гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаасөглөө.
Сэтгэгдэл ( 0 )