Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Аж ахуйн нэгж, байгууллагад дараах зөвлөмжийг өгч байна.
- Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
- Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
- Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
- Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх
Ажилчин, албан хаагчдад дараах зөвлөгөөг өгч байна.
- Амны хаалт зүүх
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
- Цахилгаан шат аль болох ашиглахгүй байх
- Хувийн эд зүйлийг бусдад дамжуулахгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
- Шүлсээ хаяхгүй байх