ШУУД I Улаанбаатараас 14 аймгийн чиглэлд иргэдийг ТЭЭВЭРЛЭЖ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг өнөөдрөөс (2020.12.01) эхлэн арванхоёрдугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Үүн дагуу Улаанбаатар хотоос буцах иргэдийг "Тэнгэр", "Лавай", "Драгон" гэсэн гурван зорчигч тээврийн төвөөс 14 аймгийн чиглэлд 08:00 цагаас эхлэн тээвэрлэж эхэллээ. 

Хот хооронд зорчих иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, замын хүнсээ базаан, хөдлөх цагаасаа 30 минутын өмнө авто буудалд ирсэн байх ёстой. Ирэхдээ шинжилгээний хариу, тасалбар, иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явахыг анхаарна уу!

"Эмээлт" шалган нэвтрүүлэх товчооны нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн алба шууд дамжуулан мэдээлж байна.

Хот хооронд зорчихтой холбоотой нэгдсэн мэдээллийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
 

Top