Өмнөговь аймгийн Онцгой комисс өчигдөр (2020.11.30) хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Өмнөговь аймаг арванхоёрдугаар сарын 01-11-ний өдөр хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдсан байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.
Дээрх хугацаанд сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй аймаг хооронд болон Улаанбаатарыг зорих хөдөлгөөн хязгаарлалттай.
Ногоон бүс болох Манлай, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс, Даланзадгад сумдад пост ажиллана.
Цогтцэций суманд коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авч байсан бол нэмж Даланзадгад суман дахь "Энхийн хүслэн" ӨЭМТ, Политехник коллежид түргэвчилсэн шинжилгээ авахаар болов.
Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллах 18 чиглэлийн үйлчилгээ дээр ямар асуудлыг нэмэх боломжтой байгааг өнөөдөр шийдвэрлэхээр болжээ.
Өмнөговь аймгийн Шуурхай штабын харилцах утас: 7053-3336, 7053-3337