Архаг суурь өвчтэй 6 хүний биеийн байдал МАШ ХҮНД байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ. (2020.12.01, 11:00 цаг)

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдээс зургаан хүний биеийн байдал  маш хүнд гэсэн статустай байна. Гэхдээ эдгээр хүмүүс коронавирусний өвчлөлийн улмаас биш архаг суурь өвчин, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй зэрэг үндсэн шалтгаануудын улмаас биеийн байдал нь хүнд байна.  Коронавирус цусыг их өтгөрүүлдэг гэсэн мэдээлэл их бичигдэж байгаа шүү дээ.

Цус харвасан,  саажилттай хүн коронавирусний халдвар авсан учраас эмчлэгдэж байна. Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс халдвар авч, эмчилгээ хийлгэж байна. Халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь уушгины хатгаатай байгаа. Сүүлд гурван хүн аппаратанд орж, уушгины нэвчдэс нь  шимэгдээд, сайжирч байгаа.

Олон мянган хүнээс шинжилгээ авч байгаа учраас ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй байгаа. Иргэд шинжилгээний хариугаа авахад бэрхшээл учирч байна. Иргэд сорьцын тэмдэглэл дээр өөрийн мэдээллээ бичихдээ гаргацтай бичих хэрэгтэй байна" гэв.

Холбогдох лабораториудад хийсэн шинжилгээгээр өнөөдөр  улсын хэмжээнд нийт 10 шинэ тохиолдол нэмж бүртгэгджээ. Тодруулбал,

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар
 

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
 

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 
     


ШУУД ҮЗЭХ
 

 

Top