Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ. /2020.12.01/
Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авч буйтай холбоотойгоор дараалал үүсэж, иргэд халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөхөд хэцүү дүр зураг харагдаж байгаа.
Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори ачаалал даагаад, хариу нь цаг хугацаандаа гарч байна. Орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ яагаад хугацаа алдаад байна вэ гэхээр тухайн хүний овог нэр, регистрийн дугаарыг гаргацгүй бичсэнээс болоод шинжилгээний хариу шивэгдэхгүй удаж байгаа. Шинжилгээний сорьц лабораторид шинээр кодлогдож ордог. Ингээд гарч ирсэн хариугаа тэр хүний регистр, овог нэртэй нь тулгаж байж хариу өгөх учраас цаг алдаж байна. Олон мянган хүнээс шинжилгээ авч байгаа учраас ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй. Шинжилгээ авахдаа сорьцын тэмдэглэл дээр мэдээллийг гаргацтай бичих хэрэгтэй байна” гэв.