Д.Нямхүү: Манай лабораторийн ажилчид ачаалал дааж сурсан

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Хөдөө орон нутагт зорчих хүсэлтэй 91 мянган гаруй иргэнээс PCR шинжилгээ авах ажил эхэлсэн. Өчигдөр нийт 12 мянга гаруй иргэнээс шинжилгээ авчээ.

Ингэхэд шинжилгээний хариу 119.mn сайт руу орохгүй удаж байна гэх шүүмжлэл гарсан байна. Үүнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар өглөө.

Тэрбээр "ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори ачаалал даагаад, хариу нь цаг хугацаандаа гарч байна. Орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ яагаад хугацаа алдаад байна вэ гэхээр тухайн хүний овог нэр, регистрийн дугаарыг гаргацгүй бичсэнээс болоод шинжилгээний хариу шивэгдэхгүй удаж байгаа. Шинжилгээний сорьц лабораторид шинээр кодлогдож ордог. Ингээд гарч ирсэн хариугаа тэр хүний регистр, овог нэртэй нь тулгаж байж хариу өгөх учраас цаг алдаж байна" гэлээ. 

Top