СЭЛЭНГЭ I Нэг тохиолдол нэмэгдэж, халдварын тоо 180 боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн хэвлэлийн бага хурлаа хийж, коронавирусний тархалт, нөхцөл байдлын шинэ мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу 2020.11.30-нд улсын хэмжээнд нийт 12116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 400 гаруй нь кластер тохиолдлын ойрын хавьтал буюу давтан шинжилгээ байв. Харин 12 мянга гаруй нь иргэдийн дунд хийсэн шинжилгээ байлаа. Энэ 12000 шинжилгээнээс халдвар илрээгүй.

Хяналтад авсан хүмүүс буюу хавьтал дундаас 10 хүнд халдвар илэрсэн.

Архангай аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтал болох 190 хүнээс шинжилгээ авахад нэг халдвар нэмж илэрсэн. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хүн байсан. Нийслэлд долоон шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мөн өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Ингээд нийслэлд долоон тохиолдол нэмэгдэж, нийт 84 болж байна.

Сэлэнгэ аймагт 1, Говьсүмбэр аймагт 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон. 

Дархан, Орхон, Говьсүмбэр аймагт сүүлийн 24 цагийн дотор халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд 358 кластер тохиолдол, зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдолтой нийлээд нийт 801 тохиолдол бүртгэгдлээ. Маш хүнд 4, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 өвчтөн байна" гэлээ.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
 

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 
     

Top