БЗД-ийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс ХАЛДВАР илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Эрүүл мэндийн яамны 11:00 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн тавьсан "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь үнэн үү" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн ирсэн. Тухайн хүнд тест тавьж үзэхэд эерэг хариу гарсан учраас тэр дор нь тусгаарлан, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Улмаар Шуурхай баг очиж, PCR шинжилгээ авч, хариу эерэг гарсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай байгаа. Лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тэдгээр байруудад тусгаарлаж, эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлнэ. Хяналтын горимын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдсан иргэнд үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдгээр хүмүүсийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан" гэсэн хариулт өгсөн юм.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдийн байдлаар, 
 

  • Улсын хэмжээнд гарсан коронавирусний есөн голомтод бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлын 4179 хүнийг тандалт, шинжилгээнд хамруулжээ.
  • Шинжилгээний цэгүүдэд нийт 180734 иргэн очиж, коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагджээ. 
  • Шинжилгээ өгсөн 180734  иргэний  127623-ынх нь хариу сөрөг гарсан.
  • Үлдсэн 53111 иргэний шинжилгээг нягталж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
 

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 
     

Top