АТҮТ I 12:00 цагийн байдлаар 566 зорчигч ЗАМД ГАРЧЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр (2020.12.01) 08:00 цагаас эхэллээ. 

Өчигдөр буюу 2020.11.30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч, ингэснээр хоёр өдрийн хугацаанд орон нутагт зорчих хүсэлт гаргасан 20500 хүн шинжилгээнд хамрагдаад байна. 

Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа.

Нийтийн тээврээр зорчих хүсэлт гаргасан 5200 иргэн байна. Тэд 14 аймгийн чиглэлд 130 автобусаар зорчино. 

Өнөөдөр 12:00 цагийн байдлаар долоон чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Top