“Ковид-19” халдварын шинжилгээнд 89.828 хүн хамрагдлаа

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна.

ТУХАЙЛБАЛ:

 

  • 2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг,
  • 2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв,
  • 2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 89.828 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 750 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Top