ДОРНОГОВЬ I Замын-Үүдэд 16, Айраг суманд 5 тохиолдол бүртгэгдсэн

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт коронавирусний халдвар бүртгэгдээд байгаагийн нэг нь Дорноговь аймаг.

Дорноговь аймгийн Онцгой комиссоос өнөөдөр нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. 

Сүүлийн хоёр өдөрт Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Нийт бүртгэгдсэн тохиолдол 21 байгаа бөгөөд эдгээр хүмүүс бүгд Улаанбаатар хотод ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна. 

Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын 5 нь Айраг суманд, 16 нь Замын-Үүд суманд хамаарч байгаа. Өвчтөнүүд дунд 1-11 насны зургаан хүүхэд байгаа бол бусад нь насанд хүрсэн хүмүүс байна. Халдварын шинэ голомт үүсээгүй. 

Халдвар авсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал, халдварт өртөмтгий байж болзошгүй хүмүүсийн дунд тандалт, шинжилгээг үргэлжлүүлж байна. 

Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 444 тохиолдлыг илрүүлж, 99,5 хувийг нь үзлэгт хамрууллаа. Дам хавьтлын 2005 хүнийг илрүүлж, 74,2 хувийг нь үзлэгт хамруулсан.

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээ хийх боломжтой байгаа. Эрсдэлт бүлгийн 18 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулж, ойрын болон дам хавьтлуудад давтан шинжилгээ хийлээ. 

Аймгийн хэмжээнд нийтдээ 13766 хүнийг шинжилгээнд хамруулж, давхардсан тоогоор 22207 шинжилгээг хийгээд байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
 

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг - 3
     

Top