Бүх нийтийн бэлэн байдалд ажиллах хязгаарлалтыг сунгах тухай Архангай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжид "Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол батлагдаж, Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн А/848 дугаар захирамжаар тогтоосон хязгаарлалтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд, мөн Батцэнгэл, Ихтамир суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг дээрх хугацаанд сунгахыг үүрэг болгосугай" гэжээ.
Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой комисс