Улсын Онцгой комиссын шийдвэрээр маргаашнаас буюу арванхоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт байгаа Сэлэнгэ аймгийн иргэдийг буцаахаар болжээ.
Зөвхөн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг буцаах ба Сэлэнгэ явах хүсэлтэй иргэд "Дархан" авто вокзал дээр очиж, бүртгүүлэх юм байна.
Харин Сэлэнгэ аймагт гацсан Дархан-Уул аймгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд буцаахаар болжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой комисс