Хавьтлын бус иргэдийн шинжилгээнээс хамаарч худалдаа, үйлчилгээг нээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Улсын Онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн хөл хорио тогтоогоод байгаа. Нийслэлд ТИР машины жолоочоор дамжин халдвар илэрсэн тул уг арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд 3400 гаруй хүн өвчлөх эрсдэлтэй байсан тархалтыг хумьж, одоогоор кластер голомтын 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоож байгаа нь эдийн засагт сөрөг үр дагавар авчрах ч дэлхийн жишгийг харахад үүнээс өөр үр дүнтэй арга байхгүй гэж эрдэмтэд, албаныхан тайлбарлаж байгаа. 

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос хөл хорио дуусах хүртэл буюу арванхоёрдугаар сарын 11-нээс өмнө тархалтыг бүрэн хумих зорилго тавиад байгаа. Ингэхдээ иргэдийн дунд тандалтын зорилгоор шинжилгээ авах аж. Тухайн иргэнийг санамсаргүй түүврийн  аргаар сонгож, шинжилгээг авах зэрэг аргыг эрчимтэй туршихаар болжээ. Ингээд халдвар илрэхгүй бол худалдаа, үйлчилгээний газруудыг шат дараатай нээхээр төлөвлөж байгаа талаар Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч сошиал хуудсаараа мэдэгдээд байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа. Хурлаар мөн тандалтаар хавьтлын бус иргэдээс коронавирусийн халдвар илрэхгүй бол худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх тухай хэлэлцсэн байна.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг 11:30 цагт танилцуулах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(66.181.161.39) 2020 оны 12 сарын 05

Үхээч муу хүүк банди аа

0  |  4
ХҮН БҮР ХИЧЭЭЕ(103.80.210.18) 2020 оны 12 сарын 04

ХӨЛ ХОРИОГ АВАХААС АРГАГҮЙ. МАНАЙ УЛС ИХ БҮЛСЭГ .ХАЛДВАРАА АЛДВАЛ УДАМ СУДРААРАА Л НЯАД БОЛНО ГЭСЭН ҮГ.

2  |  2
Top